СПОРТ

Б.Хорлоодой Их дуулгаас тав дахь хүрэл медалиа хүртлээ

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр “Степпе арена”-д эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын медальтнууд тодорно.

Өнөөдөр эх орныхоо дэвжээнд Монголын 20 бөх барилдсанаас медалийн төлөө есөн жүдоч барилдаж байна. Одоогоор Г.Наранцэцэг мөнгө, Э.Сумъабазар хүрэл медаль хүртээд буй.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Израилын жүдоч Жепен Примотой барилдлаа. Манай өрсөлдөгчөө гурван торгуулиар цэвэр яллаа. Ингэснээр Б.Хорлоодой Их дуулгаас тав дахь медалиа хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button