СПОРТ

Улаанбаатарын Их дуулгад IJF-ийн нэрийн өмнөөс барилдсан орос жүдочдын анхны медаль

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр “Степпе арена”-д үргэлжилж байна. Дайны улмаас Оросын тамирчдыг ихэнх тэмцээнд оролцохыг хориглоод буй.

IJF зөвшөөрсний дагуу хойд хөршийн тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны туган дор оролцож байгаа юм. Украины жүдочид оросуудыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Улаанбаатарын Их дуулгад барилдаагүй.

IJF-ийн нэрийн өмнөөс өнөөдөр барилдсан, Оросын жүдоч Кузнецова алтан медалийн төлөө Узбекистаны тамирчин Келдиёроватай өрсөлдөв. Эл барилдаанд узбекичтан жүдоч ялсан. Ингэснээр Оросын жүдоч Кузнецова мөнгөн медаль хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button