СПОРТ

Б.Эрхэмбаяр Монголынхоо дэвжээнд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр “Степпе арена”-д үргэлжилж байна.  Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын медальтнууд тодорно. Өнөөдөр эх орныхоо дэвжээнд Монголын 20 бөх барилдсанаас медалийн төлөө есөн жүдоч барилдаж байна.

Одоогоор Г.Наранцэцэг мөнгө, Э.Сумъабазар, Ё.Басхүү, Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртээд буй.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д алтан медалийн төлөө Монголын хоёр жүдоч болох Б.Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ нар барилдлаа.

Эл барилдаанд Б.Эрхэмбаяр өрсөлдөгчөө цэвэр ялж, нутгийнхээ дэвжээнд түрүүлэв. Үзүүрлэсэн Г.Сод-Эрдэнэ Их дуулгаас анхны медалиа хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button