СПОРТ

Монголын бөхчүүд Азийн АШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ Бишкек хотод өчигдөр дууслаа. Тэмцээний сүүлчийн өдөр Монголын бөхчүүд хоёр, алт, нэг хүрэл медаль хүртэв.

7 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан,  “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Баянмөнхийн Отгонтуяа 2021 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Казахстаны Ассылзат Сагымбайг 7:2-оор, эзэн орны Арук Кадырбек Кызыг цэвэр ялсан.

1 хүн, зогсож байгаа ба дотор нарын зураг байж магад

Сүүлийн барилдаандаа Энэтхэгийн Жиотийг 9:4-өөр ялж, Азийн аварга боллоо. 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, 21 настай тэрбээр олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэж байгаа нь энэ.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

50 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Сонгинохайрхан дүүрэг, “MJ” клубийн тамирчин, ОУХМ Мөнхбатын Мөнхгэрэл алтан медаль хүртлээ.

Тэрбээр тойргийн сүүлийн барилдаанд Казахстаны Лаура Ганикызытэй барилдаж оноогоор цэвэр (10:0) ялснаар, тивийнхээ аварга болсон юм.

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

76 кг-д насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, “Асашёорюү кап” тэмцээний аварга, Налайх дүүргийн тамирчин, спортын мастер Баярбаатарын Сарнай хүрэл медаль хүртлээ.

9 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тэрбээр хүнд бэртлийн улмаас дөрвөн жилийн хугацаанд барилдаагүй бөгөөд саяхнаас дэвжээндээ эргэн ирсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button