СПОРТ

А.Адъяасүрэн Их дуулгын аваргын төлөө барилдахаар боллоо

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан болно. Өнөөдөр Монголынхоо дэвжээнд манай улсын 19 жүдоч барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ.

Дэлхийн чансааны 10-д эрэмблэгдсэн тэрбээр эхний тойрогт гоц мөргөн, дараа нь Европын цомын  найман удаагийн аварга, IJF-ийн туган дор оролцож буй ОХУ-ын Анна Гусчинаг даралтаар цэвэр ялсан.

Улмаар хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Ха-Юүнийг вазари үнэлгээгээр ялж, Их дуулгын аваргын төлөө хоёр дахь удаагаа шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button