НийгмийнСПОРТ

17 настай О.Хүслэн Улаанбаатарын Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан болно. Өнөөдөр Монголынхоо дэвжээнд манай улсын 19 жүдоч барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн -78 кг-ын хүрэл медалийн төлөө хоёр монгол жүдоч учраа таарлаа. Японд сурдаг, 17 настай О.Хүслэн хүрэл медаль хүртэв.

Улсын начин Батбаярын охин Эрдэнэт-Од түүнтэй хүрэл медалийн төлөө барилдах байсан ч бэртлийн улмаас өрсөлдсөнгүй. Ингэснээр О.Хүслэн Улаанбаатарын Их дуулгаас Монголын багийн 10 дахь медалийг хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button