Нийгэм мэдээ

Зөвлөгөө: Харшил намдаахад туслах 10 арга

Зуны цагт хүний харшил ихэсдэг. Ялангуяа ургамлын харшил зургаа, долоодугаар сард эрс нэмэгддэг. Тиймээс харшлыг бага ч гэсэн намдаахад туслах 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. Ус их уух

Ус бол харшилтай хүмүүсийн жинхэнэ аврал. Энэ нь амьсгалын системийг цэвэрлэж, харшил үүсгэх олон хүчин зүйлүүдээс хамгаалдаг. 

2. Гадуур явах цагаа хязгаарлах

Хэрэв та ургамлын харшилтай бол өглөө эсвэл салхитай байхад гадуур хэт их явахгүй байхыг зөвлөж байна. Учир нь ургамлын ид цэцэглэлтийн үед агаарт цэцгийн тоосонцрын агууламж хамгийн их байдаг юм. Энэ үед гудамж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь хамгийн тохиромжгүй үйлдлүүдийн нэг. Оройн цагаар эсвэл бороо орсны дараа гадуур алхах нь харшилтай хүмүүст хамгийн тохиромжтой.

3. Өглөө, оройд тогтмол усанд орох

Хувцас, бие болон үсэнд тогтсон тоосонцрыг байнга угаах нь харшилгүй амьдрах хамгийн энгийн алхмуудын нэг.

4. Хамгаалалтын зүйлс ашиглах

Хүнд хэлбэрийн харшилтай хүмүүст гадуур гарахдаа нэг удаагийн маскыг чийглэж, зүүхийг эмч нар зөвлөж байна. Энэ нь загварлаг харагдахгүй ч эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга юм. Мөн том тольтой нарны шил нь таны нүдэнд тоосонцор орж нүд загатнуулахаас хамгаалдаг байна.

5. Өөрт тохирсон эм, бэлдмэлийг тогтмол хэрэглэх

Хэрэв та харшилтай бол эмчид хандаж өөрт тохирох эм, бэлдмэлийг тогтмол хугацаанд хэрэглэх хэрэгтэй. Мөн өөрийн хэрэглэдэг эм, нүд, хамарны дусаалга үргэлж биендээ авч яв. Учир нь зөвхөн харшил тань хүндэрч, хэрэглэхээс өөр араггүй болсон үед бус харшил хөдлөхөөс өмнө хэрэглэж харшил хөдлөхөөс сэргийлэх хэрэгтэй.

6. Харшил хөдөлгөх хоол хүнснээс татгалз

Харшлаар шаналж байгаа хүмүүс аль болох ногоо идэхгүй байх хэрэгтэй. Үүнд, бүх халуун орны жимс, байгалийн жимсгэнэ, бяслаг, өндөг, чавга, самар, шоколад, улаан лооль, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн орно.

7. Гэр доторх бичил тоосонцорт анхаарлаа хандуул

Гэрт тоосонцор орж ирэхээс хамгаалж хаалга, цонхоо хаагаарай. Оройн цагаар гэртээ агаар оруулах нь тохиромжтой байдаг. Харин хаалга болон цонхондоо нойтон даавуу зүүхээ мартуузай. Харшлын эсрэг чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгч, агааржуулагч гэх мэт шүүлтүүртэй тусгай төхөөрөмжүүд ч бий.

8. Угаасан хувцсаа гадаа хатаах хэрэггүй.

Тоосонцор тогтоохгүйн үүднээс угаасан хувцасаа гадаа хатаах хэрэггүй.

9. "Хоёрдогч" харшлаас зайлсхийх

Хоол хүнснээс илүүтэйгээр "хоёрдогч" харшил танд зовлон авчирч магадгүй. Энэ нь гоо сайхны хэрэгсэл, анхилуун үнэртэй лаа, цэвэрлэгч бодисууд болно. Гэртээ муур, нохой, үс ихтэй амьтан тэжээдэг бол харшил тусах нь амархан байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар эпидермин гэх харшил нь дэлхийд хамгийн түгээмэл байдаг гэсэн судалгаа гарчээ. Иймээс харшил тань хөдөлсөн үед өөрийн хайртай гэрийн тэжээвэр амьтнаа эрхлүүлэхгүй байхыг зөвлөж байна.

10. Тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх

Албан байгууллага болон гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна. Ингэснээр тавилга дээр тогтсон тоосонцор арилж, таны харшил хөдлөхгүй юм.

Түүнчлэн та харшилтай бол дараах бүтээгдэхүүнүүдийг идэхгүй байх хэрэгтэй.

Шарилжийн харшилтай бол

  1. Наранцэцэгийн самар
  2. Зөгийн бал
  3. Апельсин
  4. Мандарин
  5. Тарвас
  6. Амтат гуа
  7. Айраг
  8. Гүүний саам
  9. Помидор

Үетэн ургамалын харшилтай бол

  1. Киви
  2. Тоор
  3. Кофе

Какао зэргийг идэх хэрэггүйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 27, 2022 08:58

Модны цагаанаас болж харшил хөдлөөд хэцүү байна. Энэ цаг үед тохирох хэрэгтэй мэдээлэл байна

Зочин
Зочин
6 сар 27, 2022 09:06

Ёстой чух�##� мэдээлэл байна

Зочин
Зочин
6 сар 27, 2022 09:07

bayarlalaaaa

Зочин
Зочин
6 сар 27, 2022 09:07

modniii tsagaanaaas bolj olon hvnii harshil hodloood bn doooo

Зочин
Зочин
6 сар 27, 2022 09:07

хэрэгтэй мэдээлэл байна

Зочин
Зочин
6 сар 27, 2022 10:01

Өө гоё2

Зочин
Зочин
6 сар 27, 2022 10:23

Ээ за гөнөө хэддээ уншгая байз

Холбоотой мэдээ

Back to top button