Нийгэм мэдээТанд хэрэгтэй
Гэр, байшин дулаанаа хаагуураа аллдаг вэ
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/10/ger-surwaljlagaxz-5.jpg)
Гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулснаар дараах давуу талууд бий болохыг Нийслэлийн Агаар Орчны Бохирдолтой Тэмцэх Газар /НАОБТГ/--аас зөвлөж байна. Үүнд,
- Гэрийн дотор агаарын хэмийн хэлбэлзэл буурч тав тух сайжирна.
- Түлшний хэрэглээ буурч эдийн засгийн хэмнэлт бий болно
- Дотор агаарын чанар сайжирна.
- Хүүхэд, гэр бүлийн гишүүд гэртээ даарч жиндэж ханиад томуу тусах нь багасна.
- Галлагаа хийх давтамж буурч, тоос тоосонцор багасна.
Тус газрын судалгаанд суурилсан мэдээллээр байшин ханаараа 35 хувь, мансардаар 25 хувь, шалаар 15 хувь, цонх, хаалгаар 25 хувийн дулаанаа алддаг байна. Харин монгол гэрийн дулаанаа тооно, хаяа, хаалгаараа алддаг байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.