Нийгэм мэдээ
Өдөрт дөрвөөс дээш цаг дэлгэц ширтсэн хүүхдүүдээс хөгжлийн хоцрогдол илэрсэн
Улирлын амралтын хугацаанд амьдралын зөв дадал хэвшилд суралцахыг Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-аас сурагчдад хандан зөвлөжээ. Тодруулбал,
- Унтах, сэрэх цагаа зөв тохируулаарай - Тогтмол цагт унтаж, сэрэх цагийн хэмнэл нь биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд эерэг нөлөөтэйг олон судалгаагаар нотолжээ. Тухайлбал хангалттай нойр авах нь анхаарал төвлөрөлт, бүтээлч байдалд сайнаар нөлөөлдөг байна.
- Өглөө бүр хөнгөн цайлж хэвшээрэй - Өглөөний цай нь өдрийн эрч хүчийг нэмэгдүүлж, оюуны болон биеийн ажиллах чадварыг дээшлүүлдэг. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүсийн суралцах чадвар, анхаарал төвлөрөлт илүү байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
- Өглөө, өдөр, орой бүр шүдээ угаагаарай - Шүдний эрүүл ахуйг сахих нь амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндэс юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар өсвөр үеийнхний 9.9% нь өдөр бүр шүдээ угаадаггүй байна.
- Өглөө бүр хөнгөн дасгал хийж хэвшээрэй
- Дэлгэцийн цагаа багасгаж, бүтээлч дадлыг хэвшүүлээрэй - Дэлгэцийн хэт их хэрэглээ нь хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг Японы Тохокугийн их сургуулийн судалгаа харуулжээ. Өдөрт дөрөв болон түүнээс дээш цаг дэлгэц ширтсэн хүүхдүүдэд хөгжлийн хоцрогдол илэрсэн байна.
- Цэвэр ус тогтмол ууж хэвшээрэй - Биеийн шингэний тэнцвэрийг хадгалах нь эрүүл мэндэд чухал юм. Өдөрт хангалттай хэмжээний ус уух нь бодисын солилцоог дэмжиж, эрүүл мэндийг сайжруулдаг.
- Өдөр бүр 15-20 минутыг сурсан, мэдсэнээ бататгахад зориулаарай - Тогтмол давтлага хийх нь мэдлэгийг бататгаж, урт хугацааны ой санамжийг сайжруулдаг болохыг боловсролын судалгаанууд харуулдаг. Өөрийнхөө хүсэл, сонирхол хоббигоо хөгжүүлэхэд өдөр бүр 30 минутыг тогтмол зарцуулаарай
- Хоббигоороо хичээллэх нь стрессийг бууруулж, сэтгэл санааг дээшлүүлдэг бол сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь бүтээлч байдлыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.