"Агаарын чанарын багажуудаар хэмжсэн. Хүхэр ихсээгүй" гэв

Нийслэлийн зарим дүүргүүдэд хүхэр үнэртэх болсон гэх мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд дэлгэж буй. Иргэдийн мэдээлснээр, Сүүлийн өдрүүдэд хүхрийн үнэр шөнө бүр үнэртэж байгаа гэх.
Тэгвэл бид хүхрийн тархалт агаарт нэмэгдэж байгаа эсэхийг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас тодруулахад дараах хариултыг өглөө.
“Бид үнэрлэх байдлаар бол юу үнэртэж байгааг хэлэх боломжгүй. Манайх нийслэлд байрлах агаар орчны суурин харуул, явуулын станцууд дээр азот, хүхэр, тоосонцор зэргийг хэмждэг. Хүхэр ихэссэн гэдэг тоон мэдээлэл манай хэмжилтийн багажууд дээр хэмжигдээгүй байгаа. Харин цэвэрлэх байгууламжийн бохир дүүргүүдэд үнэртэж байна уу гэдэг асуудлыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн улсын байцаагчид болон Ус сувгийн удирдах газар хамтран шалгаж байгаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.