ДЭЛХИЙСПОРТЭнтертайнмент

Японы хараагүй тамирчин дэлхийн дээд амжилт тогтоов

Өвчний улмаас 95 хувиар харааны чадвараа алдсан Японы скейтбордчин нүдээ боон нэг минутад 33 удаа үзүүлбэр үзүүлсэнийхээ дараа мөн дараалан 122 үзүүлбэр үзүүлж, Гиннесийн дээд амжилтыг хоёр удаа эвдсэн талаар “United Press International” агентлаг мэдээллээ.

Ретинит пигментоз гэх нүдний өвчний улмаас хараагаа алдсан Оүчи Рюүсэй 14 настайгаасаа скейтбордын спортоор хичээллэж эхэлжээ. Оүчи харах чадвараа алдсан ч хичээл зүтгэлээ хоёр дахин нэмэгдүүлж, найзуудтайгаа бэлтгэл хийж эхэлсэн байна.

Ингээд тэрбээр хамгийн олон удаа дараалан скейтбордоор үсэрсэн амжилт тогтоох зорилго тавьсны дүнд, ийнхүү 122 үзүүлбэрийг нэг дор үзүүлж чаджээ.

Эх сурвалж: Indianexpress

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-27 09:53

Мэдрэмж байна2

Холбоотой мэдээ

Back to top button