Анхаарал татсан сэдэв: В.Путин Украинд дайн эхлүүлснээс хойш анх удаа гадаадад айлчилна
Индонезийн Балид болох “Их 20” /G20/-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор явахын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хамгийн багадаа хоёр ч улсад айлчлал хийхээр төлөвлөсөн гэсэн мэдээлэл байна.
Кремлийн бодлогыг дэмжигч “Россия 1” телевизийн суваг Оросын цэргүүд Украинд довтолсноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ийнхүү анх удаа гадаадад хийх айлчлалаа зарлав. Түрэмгийлэгч улсын тэргүүний айлчлалын хуваарьт Тажикистан, Туркменистан зэрэг улс багтжээ. Энэ талаар Оросын сэтгүүлч Павел Зарубин өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ны ням гарагт өөрийн “Телеграм” сувгаараа мэдээлэв.
Түүний бичсэнээр, В.Путин ирэх долоо хоногт Тажикистаны нийслэл Душанбед очиж, тус улсын тэргүүн Эмомали Рахмонтой “том яриа хэлэлцээ” хийхээр төлөвлөж байгаа талаар дурджээ. Тодруулбал, хоёр улсын удирдагчид харилцан ярилцахын сацуу ажлын шугамаар үдийн зоог барихаар төлөвлөсөн аж.
Үүний дараа В.Путин “Каспийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Туркменистан улсын нийслэл Ашхабад руу ниснэ” хэмээн тус улсын хэвлэлүүд онцлов. Зургаадугаар сарын 29-ний лхагва гарагт болох эл арга хэмжээний хүрээнд В.Путин хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа эсэх талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь тайлбар хийгээгүй юм.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жил Жакартад “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодог Москвад хүлээн авах бодолтой байгаа ажээ.
Барууны орнуудын удирдагчид В.Путиний айлчлалыг цуцлахыг Индонезийн эрх баригчдаас хүссэн талаар Павел Зарубин мэдээндээ онцолсон байна. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 15-16-нд болно.
Дашрамд дурдахад, зургаадугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин зургаадугаар сарын 30-нд В.Путин Беларусийн Гродно хотод мөн айлчилна хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч, уржигдар /2022.06.25/ В.Путин Беларусьт хийх айлчлалаасаа татгалзжээ.
Эх сурвалж: Focus.ua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОНГОЦТОЙГОО СУРАГГҮЙ БОЛОХ БОЛТУГАЙ
Delhiin aguu ih udirdagch shuu. Yagaad dain hiih bolson shaltgaaniig oilgodoggui yumuu. Orosiin ard tumen aguu shuu dee. AMJILT
хаха чам шиг оркуудын удирдагч бол мөн шүү
Путлер үхсэн шдээ.энэ хуурамч Путинаар оросууд хир удаан тоглолт явуулах бол, бас хуурамч нь бас хир удаан тэвчих бол. хуурамчийг нь з�##�гамжлагчийг томилсон дараа хуурамчийг үгүй хийх байхдаа.