ДЭЛХИЙ

АНУ үр хөндөлтийг хориглосноор эмэгтэйчүүд “секс ажил хаялт” зарлалаа

АНУ-ын Дээд шүүх эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийх эрхийг баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгосонд америкчуудын дунд нийгмийг хамарсан уур бухимдал нэмэгдсээр байна.

Үүнтэй холбогдуулан зарим америк эмэгтэйчүүд үрийн шингэн ба үрийн суваг боох /Vasectomy/ мэс засал хийлгэхийг хүсдэггүй нөхрүүддээ, эрчүүдэд “секс ажил хаялт” зарлахаар болжээ. Тэдний үзэж байгаа логик нь хэрэв эмэгтэйчүүдэд үр хөндөлт хийхийг хоригловол эрчүүд өөрсдөө суваг боох мэс засал хийлгэвэл хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж чадна гэж байгаа юм.

“Секс ажил хаялт”, мөн нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орохгүй байх санааг “Твиттер” хуудсанд “#SexStrike” гэсэн #хаштагаар оруулж, эсэргүүцлээ илэрхийлж байгааг “The Mirror” мэдээлэв. Ийм #хаштагтай хэдэн арван мянган бичлэг нийтлэгдээд байна.

Яаралтай түргэн тусламжийн 24 настай ажилтан Брианна Кэмпбелл судас боох мэс засал хийлгэхийг хүсдэггүй, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэггүй эрчүүд “түүнтэй дотно байхыг зөвшөөрөхгүй” гэж ярив.

“Секс ажил хаялт” хөдөлгөөнийг дэмжсэн өөр нэг эмэгтэй ярихдаа, “Би олныг хамарсан секс ажил хаялтыг зохицуулж байгаа хүмүүсийг олохыг хүсч байна. Энэ бол бидний хүч. Үүн дээр эмэгтэйчүүд бид эрх мэдэлтэй. Үр хөндөлтийн тухай хуулийн төслийг бодитоор хууль болтол огт бэлгийн харьцаанд орохгүй” хэмээв.

Эх сурвалж: The Mirror

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button