Европын Комисс: “Их 20”-ийн уулзалтаас В.Путинийг хасахыг хүсэхгүй байна

Зургаадугаар сарын 26-нд Европын Комиссын дарга Урсула фон дер Лейен Германы хэвлэлд өгсөн ярилцлагадаа, энэ оны арваннэгдүгээр сард Индонезийн Балид болох “Их 20”-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг оролцуулахгүй байхыг “хүсэхгүй байна” гэсэн байна.
Урсула фон дер Лейен: “Хэрэв В.Путин уулзалтад оролцуулбал түүнд өөрийн санал бодлоо шууд хэлэх, ямар байр суурьтайг байгааг нь сонсох боломжтой. Ингэх нь илүү үр дүнтэй гэж бодож байна”.

Түүнчлэн, Урсула фон дер Лейен ярилцлагаараа Украинд шаардлагатай гэж үзвэл “Хэчнээн жил ч хамаагүй, хэдий хэр тэрбум евро зарцуулж байсан ч үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно гэдгээ дахин нотлоод, Европын Холбоо богино хугацаанд ОХУ-ын эсрэг цаашид хориг арга хэмжээ авахгүй гэлээ. Түүний бодлоор, ОХУ-ын эсрэг авч буй шийтгэлийн шинжтэй авсан арга хэмжээнүүд нь Орост ноцтой байдлыг бий болгоод байна” гэжээ.
Өнөөгийн хурцдаж буй эрчим хүчний хямралыг хэрхэн даван туулах асуудалд Урсула фон дер Лейен, мэргэжилтнүүд ядуу буурай улс орнуудад эрчим хүчний бие даасан байдлыг хангахын тулд Оросын газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах асуудлаар арга зам хайн ажиллаж байна гэдгийг онцлов.
Эх сурвалж: Euronews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм том хүнээр дутаж болохгүй ээ
ХАХА ЧАМ ШИГ ҮХЭРТ Л ТОМ ХҮН БАЙХДАА ХАХА
Яах аргагүй дэлхийн удирдагч Урсула авгай хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч дээ оройтсон ч