ДЭЛХИЙЭнтертайнмент

КЕЙС: Хүйсээ солиулсандаа харамссан хүмүүс

КЕЙС №1

Их Британийн трансжендер иргэн эр бэлэг эрхтнийг нь авсанд тэрбээр Үндэсний Эрүүл Мэндийн Албыг шүүхэд өгсөн байна. Трансжендер эрэгтэй арав гаруй жилийн өмнө буюу 25 настайдаа хүйсээ солиулах мэс засал хийлгэхээр шийдсэн аж. Эцэст нь тэрбээр жинхэнээсээ тайган болсон байна. Мэс заслын хүнд үр дагавар, тухайлбал шээсний дутагдал болон үргүйдэлд хүргэх сөрөг үр дагаврын талаар эмч нар түүнд урьдчилан сануулаагүй хэмээн тэднийг шүүхэд өгчээ.

Ингээд тэрбээр эмч нарын үйлдэлд сэтгэл дундуур байгаа учир нөхөн төлбөр авахаар Английн Үндэсний Эрүүл Мэндийн Албаны эсрэг нэхэмжлэл гаргасан талаар “Daily Mail” мэдээлэв.

“Мэс заслын дараа сэрсэн даруйдаа би амьдралдаа хамгийн том алдаа гаргаснаа ойлгосон” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр ярьсан юм. Одоо тэрбээр “TullipR” хэмээх нууц нэрээр өөрийн харамсмаар түүхийг “Твиттер”- хуудсандаа нийтэлдэг болжээ.

Тэрбээр өөрийгөө эмэгтэйлэг болгохын тулд байнга дааврын бэлдмэл хэрэглэдэг болсон гэнэ. Хүйсээ солиулсандаа харамсаад барахгүй байгаагаа ч хуваалцав. “Давсагаа суллах гэж бараг арван минут зарцуулдаг. Энэ ямар их хугацаа, ямар их өвдөлт мэдрүүлдэг гээч” хэмээн хуучлав.

КЕЙС №2

2019 оны арванхоёрдугаар сард 27 настай Нитагийн түүхийг Финляндын төрийн телевиз, радиогийн “Yle” компани онцолжээ. Хүйсээ солиулж эрэгтэй болсон тэрбээр хэдэн жилийн турш эрэгтэй хүний амьдралаар амьдарсан ч дахин эмэгтэй болохоор шийдэж.

Нита: “Би хүйсээ солиулсандаа харамсаж байна. Надад асуудлаа шийдэх өөр арга зам олдоогүйд харамсалтай байна. Миний гаргасан алдааг бусад хүмүүс битгий давтаасай гэж хүсэж байна”.

Түүний хэлснээр, трансжендер танилуудынх нь дунд их олон хүн анх эцэг, эхээс заяасан төрөлх хүйсээ үгүйлдэг, хүйсээ дахин солиулах болсныг ч онцлов.

Нита 20 настайгаасаа л хүйсээ солиулахыг хүсэж байжээ. Ингээд хамгийн түрүүнд хөхөө авхуулсан аж. Яг л шивээс хийлгүүлж байгаа мэт өөрчлөлт, өвдөлтийг мэдэрдэг байсан гэж ярив. Гурван жилийн турш Ника тестостероны даавар ууснаар хоолойных нь өнгө өөрчлөгдсөн гэнэ. Гэвч, эрэгтэй хүний ​​басс хоолой биш, харин өсвөр насны эрэгтэй хүүхдийнх шиг хоолойтой болсон байна. Эцэст нь Нита гадаад төрхөө өөрчилсөндөө харамсаж, алдаа хийснээ ойлгосон гэнэ.

КЕЙС №3

АНУ-ын оршин суугч Брайан Белович өдгөө 66 настай. 66 жил амьдрахдаа 11 жилийг нь “эмэгтэй хүний ​​биеэр” амьдарсан нэгэн. Тэрбээр 20 орчим настайгаасаа дааврын эмчилгээ хийлгэж эхэлсэн ба хэдхэн сарын дотор илүү эмэгтэйлэг болж, дараа нь хөх суулгуулсан байна. Нэрээ ч өөрчилж  Наталья Тиш Жерве болов. Гэвч, тэр бас л хүйсээ солиулсандаа хожим нь харамссан тухайгаа ярих болсон байна.

Наталья Тиш Жерве: “Эмэгтэй хүн байх нь илүү хялбар гэж боддог байсан. Одоо эргээд харахад би өөрийгөө хэзээ ч эмэгтэй хүн шиг мэдэрч байгаагүй гэдгээ ойлгосон”.

Эцэст нь, тэрбээр хүйсээ солиулсан донтолтондоо өөрийгөө буруутгаж, дахин эр хүн болохоор шийджээ. Үүний тулд тэрбээр дааврын эмчилгээгээ зогсоож, урт ургуулсан үсээ ч тайруулж, хөхөө авхуулж, цоо шинэхэн амьдралаа эхлүүлжээ.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-06-28 22:19

Haramsah tohioldluud ulam ihseh bolson,belgiun tsoonh boloh n baruund ih olon huuliin hamgaaltand orj,ajild oroh g/m zuild davuu erh edleh geed ashigtai bdag,ene davalgaa 10-20 jiliin daraa aajmaar namdah bz

Холбоотой мэдээ

Back to top button