ДЭЛХИЙЭнтертайнмент

BTS хамтлагийн дуучин Суга төрөлх хотдоо гэр бүлийн бизнес эрхлэнэ

Өмнөд Солонгосын BTS хамтлаг түр завсарлага авч, хэсэг хугацаанд хамтарсан уран бүтээл туурвихгүй гэдгээ саяхан мэдэгдсэн.

Тэгвэл, тус хамтлагийн дуучин Шуга /Suga/ гэр бүлийнхэнтэйгээ бизнес эрхлэхээр болжээ. Тэд Тэгү хотын Дон-гу дүүрэгт байрлах нэгэн оффисын захиргаанд хандаж, галерей ажиллуулах зөвшөөрөл хүссэн байна. Оффисын захиргаа ч  тэдний хүсэлтийг нааштай шийдсэн аж.

Өмнөд Солонгосын “Gyeongbuk Ilb” сонинд бичсэнээр, дуучин Сугагийн гэр бүл өнгөрсөн оны зургаадугаар сард жижиг ресторан, жижиглэнгийн дэлгүүр барих зөвшөөрөл хүсэж байжээ. Мөн тэд Дунчоны зугаа цэнгэлийн паркад барилга барих зөвшөөрөл хүссэн байна. Тэд зоогийн газар /950.38 м²/ болон бөөний дэлгүүр /499.71 м²/ гэсэн хоёр барилга барих хүсэлт гаргасан аж.

Гэсэн ч, зоогийн газар, бөөний дэлгүүр нээх хүсэлт гаргасан ч барилгын ажил дуусмагц Шугагийн гэр бүлийнхэн нь “К-поп” номын сан гэх мэт галерей нээхээр төлөвлөж байгаа нь ил болсон байна.

BTS хамтлагийн дуучин Шуга ярихдаа төрөлх хот Тэгүдээ хайртай гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Тэрбээр 2020 оны хоёрдугаар сард Тэгү хотод “КОВИД-19” цар тахлын үеэр төрөлх хотдоо 100 сая вон буюу ойролцоогоор 78 мянган ам.доллар хандивлаж байсан юм.

Эх сурвалж: Allkpop

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button