СПОРТ

Бөхчүүд идэх хоол, уух усандаа анхаарч, хувийн тогоочтой бэлтгэл хийж байна

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмыг энэ жил өргөн дэлгэр тэмдэглэхээр холбогдох албаныхан бэлтгэлдээ ороод байна. Наадам болоход арав гаруйхан хоног үлдээд байна.

Энэ цаг үед бөхчүүд гал болон бэлтгэлдээ гарч, бэлтгэл нь нь жигдэрч эхлээд байна. Ингэхдээ бөхчүүд хувьдаа тогоочтой бэлтгэлээ хийж байгаа аж.

Учир нь допингийн асуудал энэ цаг үед, ялангуяа наадам ойртох үед хамгийн их анхаарал татсан асуудал болдог. Өмнөх жилүүдэд допинг илэрсэн зарим бөхчүүд допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөхгүй, хэн нэгэн хоолонд нь эм хийсэн байх магадлалтай гэх зүйлс ярьдаг.

Тухайлбал, Улсын даян аварга Н.Батсууриас зүрхэнд уудаг эм маш бага хэмжээгээр илэрснээр тэр барилдах эрхээ хасуулсан байдаг. Түүний хувьд хоолонд нь эм хийсэн гэж хардаж буйгаа ч тухайн үед шууд илэрхийлж байсан билээ.

Тиймээс янз бүрийн эрсдлээс сэргийлж гадны хоол хүнс хэрэглэхгүй байхыг галын багш нар ч бөхчүүдэд анхааруулж байгаа юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 29, 2022 08:46

Бараг хашир байсан дээр биздэээ. Хаана хаанааа сэвгүй

Зочин
Зочин
6 сар 29, 2022 08:46

zowshdeeeeee

Зочин
Зочин
6 сар 29, 2022 08:48

одоо цагт ернь өөртөөө л итгэхэээс өөр аргагүй болсон үе. Хүний санаанаас сайн бодол нэгэндэээ туслах сэтгэлээс илүү нэгнэээ хорлох гэсэн замд нь саад болоох гэсэн гарууд их

Зочин
Зочин
6 сар 29, 2022 09:33

Бүгдээрээ допинг хэрэглээд барилдсан нь дээр биш үү Дараа нь шинжилгээ гээд бас л зард�##� мөнгө гадагшаа урссаар

Холбоотой мэдээ

Back to top button