Тодруулга

NEWSIS: Чэжүд аялал жуулчлалаар ирсэн монгол эр баригджээ

Чэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар очсон 150 монгол жуулчны 23 нь сураггүй алга болсон талаар мэдээлэл тараад буй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаа болгон түгээсэн мэдээллэлд тэд дөрвөн шөнө, таван өдрийн аялалтай явсан, 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөсөн. Аяллын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй алга болсон гэж байгаа.

Энэ талаар ГХЯ-наас өчигдөр тодруулахад "23 жуулчны талаар Солонгосын талаас манайд албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Манай хүмүүс нэг сарын хугацаанд Чэжүд визгүй зорчих эрхтэй. Энэ хүмүүс зургаадугаар сарын 22-нд очсон, долоодугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа дуусна. Ирэх сарын 9, 14-ний өдөр Монголруу нисэх чиглэл байгаа учир одоохондоо хууль бус иргэд гэж тооцохгүй" гэлээ.

www.newsis.com сайтад Чэжүгийн аялал жуулчлалын шугамаар Солонгос руу нэвтэрсэн Монгол эр баригджээ гарчигтай мэдээлэл нийтлэгджээ.

Тус мэдээлэлд, Чэжүгийн цагаачлалын алба 23-ны өдөр Чэжү боомтын зорчигчийн терминалаас хууль бусаар гарах гэж байсан монгол залууг баривчилсан тухайгаа 28-ны өдөр мэдэгдлээ. Чежүгийн Цагаачлалын албаны мэдээлснээр, 22-ны өдөр ноён А болон Монголын 150 иргэн эрүүл мэнд, эрүүл мэндийн аялал жуулчлалын зорилгоор Чежү хотод визгүй нэвтэрч, 4 шөнө 5 хоног байхаар төлөвлөжээ. Иргэн А 23-ны өдөр Мокпо руу явж байсан зорчигч тээврийн хөлөг онгоцонд шалгалтын явцад хууль бусаар явах гэж байгаад баригджээ. Мөрдөн байцаалтын явцад ноён А нь хууль бусаар ажил эрхэлж, Чэжү хотод очсон нь тогтоогдсон. Монголын групп жуулчдын дундаас А баривчлагдаж, үлдсэн 22 монгол хүнтэй холбоо тасраад байна. Чэжүгийн Цагаачлалын алба ноён А-г ажилд оруулахад тусалсан монголын иргэн Б-д арга хэмжээ авахаар төлөвлөж байна." гэжээ.

Харин эл мэдээний дор хараа хяналтгүй улсын хилээр орж гарахад амархан энэ үйлдлийг таслан зогсоо, хятадуудыг бас хянаарай иргэд сэтгэгдлээ илэрхийлжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-29 09:23

Зургаадугаар сарын 22-нд очсон, долоодугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа дуусаж, Ирэх сарын 9, 14-ний өдөр Монголруу нисэх чиглэл байгаа учир одоохондоо хууль бус иргэд гэж тооцохгүй гээд байсан биздээээ

Зочин
Зочин
2022-06-29 09:24

Ирэх хугацааа нь угаасаа болоогүй юм биш үү

Зочин
Зочин
2022-06-29 09:38

ish ####uul

Зочин
Зочин
2022-06-29 10:30

ХАНГУ НАР МОНГОЛЧУУДЫГ БАЯР ЁСЛОЛЫН БАЙДАЛТАЙ БАЯРЛАН УГТАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ДУРААР НЬ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ХАРИН МОНГОЛЫН ЗАСАГ ТӨР НЬ ЭМЭЭЛТЭД ҮМХИЙРСЭН МАХЫГ ХИМИЙН БОДИСОД ХИЙГЭЭД ҮНЭР ӨНГӨ ЗАСААД НААДМЫН ХУУШУУР БОЛОН ГАРЧ ИРЭХ ВИЙ ҮҮНД Л АНХААРААД ӨГЧИХӨӨ ГЭЖ ГУЙГААД БАЙГАА ЮМ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x