ДЭЛХИЙ

Итали: Усны гачигдлаас үсчинд үйлчлүүлэгчийн үсийг хоёр удаа угаахыг хориглолоо

Италийн Кастенасо хотын дарга Карло Губеллини сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй ган гачигийн улмаас усаа хэмнэх аяны хүрээнд үсчингүүдэд үйлчлүүлэгчдийнхээ үсийг хоёр удаа угаахыг хориглосон шийдвэр гаргажээ.

Губеллинигийн хэлснээр, үйлчлүүлэгчдийн үсийг хоёр дахин угааснаар өдөр бүр хэдэн мянган литр ус дэмий үрэгдэж байна гэсэн юм.

“The Guardian” сонинд нийтэлснээр, усны хориг тогтоосон цорын ганц хотын даргаар Карло Губеллини болоод байгаа аж.

Хотын даргын шийдвэрээр үсчний газруудад хоригтой холбоотой шалгалт хийж, шийдвэр зөрчсөн тохиолдолд 500 еврогийн торгууль ногдуулж эхэлжээ.

Нөгөөтэйгүүр, үсчингүүд хотын даргын эл шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Учир нь, хоёр удаа үсийг нь угаах шаардлагатай үйлчилгээ байдаг гэдгийг үсчингүүд онцлов.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button