ДЭЛХИЙ

Испани улс 2030 оны олимп зохион байгуулах саналаас татгалзлаа

Испанийн Үндэсний Олимпын Хороо 2030 оны Өвлийн Олимпын наадамд оролцох саналаас татгалзжээ. Энэ талаар Рёйтерз“ /Reuters/ мэдээлэв.

Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байсан бүс нутгийн удирдлагуудын хоорондын санал зөрөлдөөнтэй холбоотой аж. Өвлийн олимп болох Арагон, Каталоны автономит нийгэмлэгүүдийн эрх баригчид спортын арга хэмжээг хуваарилах талаар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас санал зөрөлдөөн үүссэн байна.

“2030 оны Өвлийн олимпыг зохион байгуулах төсөл гайхалтай байсан ч бид дотооддоо ойлголцолд хүрч чадсангүй. Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ болон олон улсын хэвлэлд бий болгосон бидний дүр төрх тийм ч сайнгүй байна” хэмээн Испанийн Үндэсний Оолимпын Хорооны тэргүүн Алехандро Бланко мэдэгджээ.

Нөгөөтэйгүүр, тус хороо 2034 онд Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах боломжийг үгүйсгэсэнгүй.

Араогон болон Каталоны эрх баригчид цаашид Олимпын наадмыг зохион байгуулах боломжоо орхихгүй, харин тус тусдаа зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байгаа аж.

2030 оны Өвлийн олимпыг зохион байгуулах улсыг 2023 онд болох Олон Улсын Олимпын Хорооны чуулганаар зарлаж, тодруулах юм.

Харин 2026 оны Өвлийн олимп Итали улсад болно.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-23 09:38

Х�##�х, Дөрвөд, Буриад... гэж ад үзэх буруу байх нь

Зочин
Зочин
2022-06-23 11:36

Яагааад юм бол

Холбоотой мэдээ

Back to top button