Нийгмийн

Б.Бат-Эрдэнэ: Чэжүд аяллаар очсон 23 иргэнийг ирэх сарын 21 хүртэл хайхгүй

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Чэжү хотод аяллаар очсон монгол жуулчдын 23 нь хэл сураггүй алга болсон гэх асуудалд тайлбар хийв.

Тэрбээр "Монгол хүн, монгол хүндээ хайртай баймаар байна. Учир нь тухайн 23 иргэн зургаадугаар сарын 22-нд БНСУ-д очсон, аялал жуулчлалын маршрутаар явж буй. Монгол Улсын жуулчид БНСУ-д 30 хоног визгүй зорчих боломжтой болсон. Тиймээс хууль ёсны хугацаа дуустал буюу ирэх сарын 21-ний өдрийг хүртэл ямар нэг хайх үйл ажиллагаа явагдахгүй. Аливаа гэмт хэрэгт холбогдоогүй, завиар явж байгаад осолд өртчихөөгүй л бол эрэн хайхгүй. Аливаа гэмт хэрэгт холбогдоогүй, эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй. Тэр утгаараа ирэх сарын 21-ний өдрийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэж мэдэгдэл хийх нь маш хариуцлагагүй үйлдэл" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button