УЛС ТӨР

Л.Халтар сайд аргаа баржээ

Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан ажиллаж байхдаа буюу 2019 оны зургадугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг өргөтгөн шинээр барих ажлыг эхлүүлж буйгаа мэдэгдэж, хуучин замыг нь хуу татан хаясан.

Дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж буй энэ зам одоо там болж хувирсан. Өөрийнх нь хэлснээр ямар үйлийн үрээр Дарханы замтай учирав аа хэмээн толгойгоо "шаасан" Л.Халтар сайд одоо бүр аргаа бараад байна.

Тэрбээр "Дарханы 204.4 км, дөрвөн урсгалтай замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна. Гэхдээ хүндрэл үүсэх эсэхээс шалтгаална" хэмээн өнгөрсөн 12-р сард хэлж байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар ямар нэг амлалт өгөхөөс татгалзах болжээ.

Тэрбээр хэвлэлд яриа өгөхдөө "Дарханы замын асуудлаар одоо олон зүйл амлаж чадахгүй. Цементний хомсдолд орсноос ажил удааширсан" гэх тайлбар өгсөн юм. Өнөөдөр Ерөнхий сайд Дарханы замын ажлын явцтай танилцаж ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гуталт муур
Гуталт муур
2022-06-30 10:50

Дарханы зам монгол түмний бухимд�##�ыг барсаар л байна

иргэн
иргэн
2022-06-30 11:03

Новшийн юмнууд. Тэр Энхамг�##�ан новш, хуучин замыг бүгдийг нь хуулж тэнэгтээгүй бол цоорхой замаараа, элдэв аваар осолгүй гэлдрээд байж болох байсан. Тэгээд зэрэгцүүлээд шинэ замаа барина л биз. иймэрхүү тэнэг, м�##�нууд төрийн толгойд байгаа цагт ёстой бүтэх юм �##�га

Иргэн
Иргэн
2022-06-30 11:12

Хийж чадахгүй хийгээгүй ажлаа бүү бусад руу чихээч дээ ажлаа хий чадахгүй бол сайн дур ухамсараараа огцрооч дээ

Иргэн
Иргэн
2022-06-30 11:16

ЕС явж үзэхдээ бүх трасаар нь явж үзээрэй дээ бэлдсэн газруудаар нь явб�##� яваад ч хэрэггүй дээ жирийн иргэдийн зовлонг туулаад жижиг машинаар болгоомжтой явб�##� зүгээр дээ.

Зочин
Зочин
2022-06-30 11:37

Х�##�тайсан Х�##�тарыг огцоруулж х�##�аач дээ.

Зочин
Зочин
2022-06-30 12:06

Энэ одоо худлаа чух�##� царайлаад л бүтэлгүй сайд

Эвдэрсэн бакиал
Эвдэрсэн бакиал
2022-06-30 13:19

ХАГИ ӨНӨӨДӨРТӨӨ АМЖААД АЖЛАА ӨГЧИХӨӨ ЧАМАЙГ ЭНЭ ЗАМ БАЛЛАНА ШҮҮ АЖЛАА ӨГӨӨД МАНАЙ НУТАГТ ИРЖ БАГИЙН ДАРГА ХИЙ

Холбоотой мэдээ

Back to top button