Нийгмийн

2022 ОНД: Хурдан мориноос унаж бэртсэн есөн хүүхдийн нэг нь нас баржээ

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү "Энэ онд болсон бүртгэлтэй хурдан морины уралдаануудад оролцсон есөн хүүхэд бэртэж, тэдгээрийн нэг нь харамсалтайгаар амь насаа алдсан. Үүнтэй зэрэгцээд ямар нэг бүртгэл хийлгээгүй уул, овооны тахилга зохион байгуулсаар байна. Тиймээс орон нутгийн Засаг дарга нарыг бүртгэлгүй үсэргээ, сунгаануудыг заавал бүртгэж, хяналт тавьж ажиллахыг уриалж байна.

Бүргэлтэй уралдаанд хүүхэд бэртэж, гэмтэх нь бага, бүртгэлгүй уралдаанд хүүхэд унаж, гэмтэж байна. Хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр уралдуулах тохиолдол байгаа тул үүн дээр мөн аймаг, нийслэлийн засаг дарга хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажиллахыг уриалж байна" хэмээв.

Дараагийн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.

Мэдээлэл өгч буй мэргэжилтэн "Цагдаагийн байгууллагад бусад байдлаар мориноос унаж, бэртсэн, нас барсан тохиолдлууд бүртгэгдэж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд мориноос унасан, чирэгдсэн, бэртсэн 13 хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн. Найман хүүхэд нас барсан байгаа. Үлдсэн тав нь биедээ хүнд бэртэл авсан. Одоогоор эмнэлгийн байгууллагад ухаангүй хэвтэн эмчлүүлж байна. Хамаатан саднууд руугаа хүүхдээ зуны амралтаар нь явуулчихдаг. Тухайн хүүхэд нь морь унаж сайн чадахгүй хэрнээ морь уначихдаг. Хайхрамжгүй байдлаасаа болоод ийнхүү 13 хүүхэд мориноос унаж бэртжээ.

Мөн хичээл амарснаас хойш 10 хүүхэд өндрөөс унаж гэмтсэн байна. Энэ 10 хүүхдийн гурав нь нас барсан байна. Ихэнх нь эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж, тагт, хаднаас унасан байгаа юм. Сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр хүүхэд тогонд цохиулж нас барсан. Эд зүйлд дөрвөн хүүхэд даруулсан. Үүний гурав нь нас барсан байна. Тиймээс эцэг, эхчүүд маань хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сөрөг мэдрэмж ньЗочин
Сөрөг мэдрэмж ньЗочин
2022-06-30 12:57

ҮҮНИЙГ ЗЭРЛЭГ ЗУГАА ГЭХГҮЙ ЮУГ ЗЭРЛЭГ ЗУГАА ГЭХ ЮМ БЭ? ХЭЛ МЭДЭХГҮЙ АДГУУС НЯЛХ БАЛЧИР ХҮҮХДИЙН АМЬ НАСААР ДЭНЧИН ТАВЬЖ ДУР ТАВЬЖ КАЙФ АВДАГ САДИСТУУД.НЭЭГ ИХ АЙМААР МАНЛАЙ ТОД МАНЛАЙ Ч ГЭХ ШИГ АЙМАГ СУМ УЛСЫН АЛДАРТ ЗУГААЦАГЧ НАР Ч ГЭХ ШИГ.ҮҮНИЙГЭЭ БОЛЬЁО ДУРТАЙ ЮМ БОЛ ӨӨРСДӨӨ ХООЛОО СОЙГООД НҮЦГЭН ШАЛДАН ГҮЙЖ УРАЛДАЦГАА ХАРИН БИ ДУРТАЙЯА БООЦОО ТАВЬЯА ӨӨРСДӨӨ БАХАРДАЖ ҮХЭЦГЭЭНЭ ҮҮ?

Холбоотой мэдээ

Back to top button