Хөвчид төөрсөн аялагчдын морь 20 гаруй хоногийн дараа ачаатайгаа олдов
Хөвчид морьтой аялал хийсэн групп аялагчид буцах замдаа ачаатай морио алга болгосон байна. Улмаар морийг 20 гаруй хоногийн дараа Мундаг, Зоригоо гэх адуучид олж, эзэнд нь хүлээлгэн өгчээ.
Морийг олсон аялагчид энэ талаар цахим сүлжээндээ “Адуу гэдэг агуу амьтан юм. 16-17 хоног нуруундаа ачсан ачаанаасаа салж чадалгүй нуруу сэрвээгээ цоортол битүү өтөндөө баригдан хөвчид төөрч явсан байна. Биднийг олохоос 1-2 өдрийн өмнө богцтой ачаанаасаа салсан бололтой. Эмээл, тохом аргамжаа нь тэр чигтээ өт ярзганаж өмхийрсөн байсан. Нүд нь час улаанаараа эргэлдсэн маш их айж сандарсан байсан. Эрх чөлөөтэй болсон ч унагасан ачаанаасаа холдолгүй 20-30 метр дотор тойрч идээшилж хэд хоножээ. Ачаанаасаа огт холдоогүй. Адуу гэж ухаантай, тэвчээртэй агуу амьтан юм аа” гэж бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Адуу м�##� зовоосон аялагчид нэртэй тэнэмэлүүд
Адуу �##�га болгох гэж дахиж битгий бичээрэй. Морио �##�дах, морь нь зулрах, морь �##�дуурах гэж бичнэ.
Гарчигны утга буруу бна. Аялагчдын хөвчид төөрсөн морь олдлоо гэж бичнэ.
Адгуус зовоосон арчаагүй адгууснаас дор хүн юм даа
Адгууснаас дор ухаантай хүмүүс байхад хүнээс ухаантай адгуус байхаа байх
Сайн хүн таарад буян болжээ хөөрхий нэг ч гэсэн амь амьтны амь аварчээ баяр хүргье
Найруулга горьгүй ээ
Сайн морь эзнээ хаядаггүй гэж үг байдаг
Mongol moriigg ingjj tamlah gej yuuc medkv hotiinn mantuunuud icmeeriinn