Нийгмийн

Хөвсгөл нуурын завинуудад үзлэг, оношилгоо хийж байна

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хөвсгөл нуурт усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий 100 орчим завь байдаг байна. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг ААН, иргэдийн үйл ажиллагааг шалгаж, зөвлөмж өгч, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажил хийж, 30 гаруй завийг оношилгоонд хамруулаад байна.

Хяналт шалгалт үргэлжилсээр байгаа бөгөөд аялал жуулчлалын улирал эхэлж буй учраас усан замын тээврийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байж үйлчилгээ үзүүлэх шаардлагыг тавьж байгаа аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button