УЛС ТӨР

Б.Жавхлан: Засгийн газар "Монголын зэс корпораци"-д 160 тэрбумыг суутган тооцох зарчмаар төлсөн

Сангийн сайд Б.Жавхлан "Кью-Эс-Си" компани Хөгжлийн банкны өрөө төлсөн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээл нэлээд төлөгдлөө. Нийтдээ 485 тэрбум төгрөгний зээл бэлэн мөнгөөр төлөгдлөө. Өндөр дүн гарахад сүүлийн долоо хоногийн хугацаанд Хөгжлийн банк, Засгийн газар, Сангийн яам нэлээд ач холбогдол өгч, нэгээс хоёр зээл дээр ажилласан нь нөлөөллөө.

Удтал чанаргүй зээлээр бүртгэж байсан "Кью Эс Си" компанийн 192 тэрбумын чанаргүй зээл төлөгдөж дууслаа. Мөн тус дүнгээр Хөгжлийн банкинд алдагдлын сан байгуулах байсан эрсдэл үгүй болсон гэсэн үг.

2018 онд УИХ-аас Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг. ҮХЦ-ийн дүгнэлийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой төлбөр тооцоог цаад талтай хэлцэл хийх журмаар, харилцан суутгах үүрэг өгсөн. 2018 оноос үе үеийн Сангийн сайд нар энэ хэлцлийг ахалж ажилласан байдаг. Миний бие мөн л 2021 оны нэгдүгээр сард ажилдаа оронгуутаа энэ үүргийг хүлээж авсан. Үүнээс хойш 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авсан Монголын зэс корпорацийн нөхдүүдтэй хэд хэдэн удаа хэлэлцээр хийсэн. Архивын материалтай нэлээд ажиллаж, тэдгээр нөхдүүдийн хоорондын хамаарлыг нотлох баримт материалууд цуглуулсны үндсэн дээр хэлцлүүд амжилттай болсон. 2021 оны хоёрдугаар сард цаад компаниас хэлцлээ бодит байдал болгоё, харилцан хамаарлуудаа хүлээн зөвшөөрч байна гэсэн. Ингээд 2018 оноос анх гарч ирсэн харилцан суутгах таван зүйл байдаг. Эдгээрийг хэсэгчлэн харилцан суутгаж эхэлье гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүнийг Засгийн газар судлаад, хэсэгчилж харилцан суутгах замаар төлбөрийг барагдуулах ажлыг эхэлж байна. Ингээд өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Монголбанкнаас гарч явсан байсан 160 тэрбумыг Засгийн газар буцааж дуудаж, харилцан суутгал хийснээр 1.1 их наяд төгрөгөөс эхний ээлжинд 160 тэрбумыг төлж барагдуулж байна гэсэн. үг. Цаашдаа харилцан суутгах хэлцэл үргэлжилнэ.

Хөгжлийн банкинд Зээлжих зэрэглэлийн агентлаг ажиллаж, шалгалт хийж байсан. Энэ зээл амжилттай төлөгдсөнөөр, мөн үлдсэн зээлийг хэрхэн төлүүлж барагдуулах вэ гэдэг бодлогын тогтоол гарсан учраас Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг Засгийн газрынхтай адилханаар хэвээр үлдээсэн. Энэ нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед стратегийн хүрээнд тодорхой үр дүн гарч байна гэдгийг гадаад зах зээлд үнэлсэн үнэлэмж боллоо.

2023 онд төлөгдөх ёстой евро бондын 500 сая ам.доллар, мөн 2023 оны 12.25-нд төлөх учиртай Засгийн газрын баталгаатай самурай бондны эрсдлүүдээс тодорхой хэмжээнд гарч байна гэсэн үг. Тус банкны зээлжих зэрэглэл буурахгүй гарснаар 12-р сарын 30-наар балансаа дахин сайжруулах, бүтцийн өөрчлөлтүүд хийх боломжууд бүрдэж байна. Ингэснээр хойтонгийн есдүгээр сард төлөгдөх евро бонд дээр гадаад хөрөгийн зах зээлд зохицуулалт хийх боломж нэмэгдэж байна. Самурай бонд өнөөдрийн иень, төгрөгийн ханшаар 720-иод тэрбумыг төлөх ёстой. Тиймээс энэ өрийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр өөрөөр нь төлүүлэхэд ойртож байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-01 12:28

Төлөхгүй байгаа хүмүүсд хатуу арга хэмжээ ав.хүнийг бүү ялгаа авах ёстой юм аа нэхэж байгаа шүү

Зочин
Зочин
2022-07-01 13:05

Юу ч гэж хуцаж чадах новшнууд. Бараг з�##�ь биз

зочин
зочин
2022-07-01 17:28

Бөндгөртөй нь ял тулгаад ирхээр төлж л байна шүүдээ Цаашдаа улам идвхижүүлж хариуцлага ялаар нь тооц эсвэл бүх хөрөнгийг нь хурааж дуудлагаар борлуулж өрийг нь татвар төлөгчдийн нуруунаас авч хаяаарай.

Холбоотой мэдээ

Back to top button