"Кью Эс Си" Хөгжлийн банкны 192 тэрбумын зээлээ ТӨЛЖЭЭ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК-ийг Улсын дээд шүүхээс 192 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банканд төлөх ёстой гэж үзсэн.
Улмаар Засгийн газрын зүгээс "Кью Эс Си" ХХК-ийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, зээлийн багц нь "Эрдэнэтийн үйлдвэр"-ийн 49 хувийн хэлцэлд суутгагдах нөхцөл тодорхойгүй болоод байв.
Тэгвэл "Кью Эс Си" ХХК өчигдөр /2022.06.30/ Хөгжлийн банканд 192 тэрбумын зээлээ төлсөн байна.
Үүнтэй зэрэгцээд Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан баг “Монголын зэс корпораци” ХХК-тай "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төлөх хэлцлийг үргэлжлүүлэхээр болсон мэдээлэл байна.
Эндээс Б.Жавхлан сайдаар удирдуулсан Засгийн газрын баг ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн багтай хэлцэл хийхдээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т зарцуулсан гэх "Кью Эс Си" ХХК-ийн зээлийг төлүүлэх чиг шугам барьсан гэх логик харагдаж байгаа юм.
Өмнө нь Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон уг зээлийг төлөх асуудлаар Засгийн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа нээлттэй зарласан байдаг.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн банк баяжэээ
Хөгжлийн банк одоо нэг дайнд нэг орж д�##�ай ширгээсэн аятай мэдээлэл хийх байх даа. муу нэртэй Жавхлан нь ажилласан байх шүү
цөм хийж байгаан биш үү хөгжлийн банк
uguh yumaa l ugsun bn zov shd
deeremdsen zuilee , hulgailsan zuilee butsaaj ugchee shiitgeln yu yum
Энэ ямар хужаа царайтай бэ ярвайсан
Төлөх ёстой зээл юугий нь гайхаа вэ