Нийгмийн

ЭМЯ: Иргэд авсан цагтаа амжихгүй бол цуцлуулж сурмаар байна

ЭМЯ-наас "Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д Эрүүл мэндийн салбарт ирж байгаа иргэдийн санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлт мөн авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэртэй холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ оны зургаан сард 11-11 төвд Эрүүл Мэндийн салбартай холбоотой нийт 144 хүсэлтийг хүлээж авснаас 60.4 хувь нь гомдол, 5.6 хувь нь санал, 7.6 хувь нь хүсэлт, 26.4 хувь нь талархал эзэлж байна.

Ирсэн өргөдөл гомдлыг хамгийн сайн шуурхай 11 байгууллага байгаагаас Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 17.6 хувь, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг 13.8 хувь, ЭМ-ийн хөгжлийн төв 13.8 хувь, Хавдар судлалын үндэсний төв 10.3 хувь, Эх хүүхдийн эрүүл мэндийн үмэндийн үндэсний төв 9.2 хувь, Улсын гуравдугаар төв эмнэлэг 8 хувь, ХӨСҮТ 6.9 хувь, Бусад ЭМ-ийн байгууллага 10.3 хувийг эзэлж байна.

Нийт шийдвэрлэсэн өргөдөл гомдлыг агуулгаар нь харвал эмчилгээ үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол 42.7 хувь, эмнэлэгт цаг авахтай холбоотой санал өргөдөл гомдол 37.9 хувь, эмч ажилчдын харилцаа, хандлагатай холбоотой 12.6 хувь, бусад санал гомдол 6.8 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн мэдээлэлд улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн төлөөлөл оролцож, өөрсөд дээрээ ирсэн хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэж буйгаа тайлбарлалаа.

Нэмж тэмдэглэхэд, иргэд эмнэлгүүдийн автомашины зогсоолын төлбөр, цахим үйлчилгээний ажилчдын хүртээмж, мэс засал, хагалгааны оочер, амбулторийн үйлчилгээний ачаалал хүлээлт зэрэг өргөдөл, гомдол зонхилж байна.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болор
Болор
2022-07-01 12:42

Emongolia asr tsag abch bgui bn shuu

Зочин
Зочин
2022-07-01 23:55

2-р эмнэлэг. 6-р сарын 20-д. Хэд хоног энэ эмнэлэгээр явлаа. Толгой сэгсрээд л үглээд байх хүмүүстэй их таарлаа. Зарим нь ганцаараа л үглээд ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болж байх шиг юм. Учир нь өвчин зовлон ороогоод хаа холоос ажил, ахуйгаа орхиод аймаг сум дамжсаар аргагүйн эрхэнд 13 гэдэг маягттай ирдэг юм биздээ. Тэгээд шинжилгээ нь юмуу, үзүүлэх нь юмуу цаг авсан чинь эхнийх нь 7-р сарын 19нд гэж гэнэ. Яая даа гэж байт#### өөр нэг шинжилгээ нь юмуу, үзүүлэх нь ч юмуу 8-р сарын 20 гэсэн цаг өгч гэнэ. Энэ хүн буцахаар шийдэв бололтой!
Би бол хүн үзүүлж яваа юм. Нэг цаг авсан чинь мөн 8-р сарын 16 гэв. Хөдөөний хүн яаж хүлээх вэ гэвэл мөнгөө төлчихвөл гэнэ. Тэгээд л юу 8 сар, 8 миутанд л шинжилгээгээ өгч эмчидээ үзүүлсэн шүү!

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x