ДЭЛХИЙ
Нью Жерси мужид үл таних этгээд гал нээж, есөн иргэн шархаджээ
Өчигдөр /2022.06.30/ АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк хотын эмнэлэгт хамгийн багадаа есөн хүн бууны шархтай хүргэгдэн иржээ. Тус хотын өмнөд дүүргийн гудамжинд үл таних этгээд бусад руу гал нээсэн тухай мэдээг цагдаа нар пүрэв гарагийн 17:25 цагийн орчимд хүлээн авчээ.
Цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд ойролцоох дэлгүүрээс гурван иргэнийг шархадсан байдалтай олжээ. Тэдний нэг нь хүнд бэртсэн байсан ба биеийн байдал нь маш хүнд байгаа аж.
Халдлагаар есөн хүн шархадсан ба тэдний дунд 17 настай өсвөр насны хүүхэд байжээ. Тэдэн рүү нэг л гэмт этгээд халдсан хэмээн цагдаагийн дүгнэсэн байна.
Гэмт этгээд машин хулгайлж, хэргийн газраас зугтсан ба түүний эрэн сурвалжилж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: New York Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкийн ардчил�##� . Хшн гэдэг араатанд хязгааргүй эрх өгөх ийм болдог ажээ, хүн гэдэг араатанд . Хууль, ёс суртахуун,хүний мөс чанарыг хаяж болохгүй,
Yalzarch bui niigem...