УЛС ТӨР
Арьс шир, сүүний урамшууллаасаа НД, ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой болно

УИХ-ын нэр бүхий гишүүд Малчид тариаланчид төрөөс олгох урамшууллаасаа НД, ЭМД-ын шимтгэлээ суутган төлдөг байх хуулийн төслийг өргөн барилаа.
Малчид, тариаланчид байнгын орлогогүйгээс шалтгаалан Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлөх боломжгүй байдаг. Иймээс дөнгөж 20-30 хувь нь эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж байна.
Манай улсын хэмжээнд газар тариалан эрхэлдэг 17.4 мянган өрх, 188.6 мянган малчин өрх бий. Эдгээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах, тэтгэвэрт гарах, эхчүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах зэрэгт хүндрэл, чирэгдэл үүсч байгааг хуулийн хүрээнд өөрчлөх саналыг гаргаж байна.
Энэхүү хууль батлагдсанаар:
- Малчид, тариаланчид төрөөс авах арьс шир, сүү, ноос, тариалангийн урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ суутгуулах
- Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын эрүүл мэнд болон нийгмийн баталгаа хангагдах
- Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх
- ХАА-н түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөх зэрэг олон талын эерэг нөлөөллүүд бий болно гэж үзэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.