ДАТАГРАФИК

Инфографик: УИХ-ын гишүүдийн тухай бүгдийг эндээс

АТГ-аас УИХ-ын гишүүдийн 2021 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгов. Хэн нь хамгийн баян, хэн нь "ядуу" вэ гэдгийг олон нийт чөлөөтэй харж болохоор болов. Бид УИХ-ын 76 гишүүний ХОМ-тэй танилцаж, инфографикаар сонирхолтой өнцгүүдийг хүргэсэн. Тэдгээрийг нэгтгэн нэг линк болголоо.

ТЭДНИЙ ХАДГАЛАМЖ: Ж.ГАНБААТАР, Ц.АНАНДБАЗАРЫНХ ИХ БОЛ Ж.МӨНХБАТ НАРТ ОГТ БАЙХГҮЙ

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад хадгаламжтай гишүүдийн жагсаалтыг Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар, Ц.Анандбазар, Б.Дэлгэрсайхан, Д.Өнөрболор, Н.Учрал нар тэргүүлж байна.

УИХ-ын гишүүд дотор гадаад, дотоодын банк, санхүүгийн байгуулагад огт хадгаламжгүй хоёр гишүүн байна. Тодруулбал, Архангай аймгаас сонгогдсон Ж.Мөнхбат, Өвөрхангай аймгаас сонгогдсон Г.Ганболд нар огт хадгаламжгүй гэж мэдүүлжээ.

ТАНИЛЦ: ГАДААДЫН БАНКАНД ХАДГАЛАМЖТАЙ ДӨРВӨН ГИШҮҮН

ХЭН НЬ ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ ВЭ

УИХ-ын 76 гишүүний 36 нь зээлтэй гэж мэдүүлжээ. Хэн нь хэдэн төгрөгийн зээлтэйг дараах инфографикаас харна уу.

Гишүүдийн нэрийн ард байгаа өнгө, өнгийн шугмууд дээр дарж, зээлийн хэмжээг харна уу. Мөнгөн дүнг мянган төгрөгөөр илэрхийлж бичсэн болно.

МАШИНГҮЙ ГИШҮҮД

  1. Т.Аубакир
  2. С.Батболд
  3. Ж.Батжаргал
  4. С.Бямбацогт
  5. Д.Ганбат
  6. Г.Дамдинням
  7. С.Одонтуяа
  8. Ц.Сандаг-Очир
  9. Ч.Хүрэлбаатар
  10. Б.Чойжилсүрэн

Бид 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ оныхтой харьцуулж харлаа. Ингэхэд 2021 онд автомашингүй гэж мэдүүлээд буй С.Одонтуяа гишүүн 3 сая 600 мянгаар үнэлэгдэх КАМАЗ-4310 гэх том оврын ачааны машинтай байжээ.

Харин 2020 онд автомашингүй гэж мэдүүлж байсан Ц.Сэргэлэн гишүүн 212 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser 200-тай болжээ.


УИХ-ын гишүүдийн орлого, гэр бүлийн орлого, орон сууц, мал, авлага, үнэт эдлэлийг дараах линкээр орж харах боломжтой.

ИНФОГРАФИК: Гишүүдээс хамгийн баян нь Л.Энх-Амгалан, Д.Өнөрболор бол "ядуу" нь Б.Энхбаяр

Энд дарж үзээрэй

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-02 11:42

Б. ЭНХБАЯР ХӨРӨНГӨ ЗООРИ ХУЛГАЙ ХИЙСЭН ХӨРӨНГӨ ШУНАЛААР ЯДУУ Ч ГЭЛЭЭ МЭДЛЭГ ОЮУНААРАА ХАМГИЙН БАЯН НЬ.

зочин..
зочин..
2022-07-02 13:09

Баячууд төр барьснаас болж улс уруудаж байна,тэд өөрсдийн хөрөнгийг нэмэгдүүлэх л бодолтой. Угтаа бол баячууд бизнесээ хийж баялаг бүтээж улс орноо,эдийн засгаа дээшлүүлэхэд санаа зовох болохоос төрд сууж хөрөнгөө өсгөх хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button