СПОРТ

Монголын “Lilgun” баг тав тоглохдоо нэг ч хожигдолгүй лигээ тэргүүлж явна

Dota 2-ын хамгийн том лиг “Dota Pro Circuit”-ын Зүүн өмнөд Азийн бүсийн хоёрдугаар зиндаанд тоглож буй Монголын “Lilgun” баг улирлын тав дахь тоглолтоо дээд зиндаанаас унаж ирсэн Филиппиний “Neon Esports” багтай хийсэн байна.

"Lilgun" баг өрсөлдөгчөө хоёр тоглолтод хожсон бөгөөд эхний тоглолт 30 минут, хоёр дахь тоглолт 37 минут үргэлжилжээ.

Team Lilgun улирал эхэлснээс хойш ийнхүү тав тоглохдоо бүгдэд нь хожсон бөгөөд одоогоор лигээ тэргүүлж байна. Долоодугаар сарын 14 хүртэл үргэлжлэх лигийн хамгийн өндөр оноотой хоёр баг 16-17 мянган ам.долларын (50-53 сая төгрөг) шагнал авч ирэх улиралд нэгдүгээр лигт тоглох эрхтэй болно.

423 (Б.Алтангинж), Sanctity (О.Сүхбат), eleven (Б.Мөнх-Эрдэнэ), khishka (Б.Хишигбат), Ace12 (Н.Батбаясгалан) нарын бүрэлдэхүүнтэй Team Lilgun зургаа дахь тоглолтоо лигийн хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй Индонезийн “Army Geniuses” багтай маргааш хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 08:41

гоё шүү монгол з�##�уучууд чадаж байна

Зочин
Зочин
2022-07-05 08:41

бөх энэ тэр гэж м�##�таж байхаар энэ нь дээр

Холбоотой мэдээ

Back to top button