СПОРТ

М.Сумъяабазар, С.Мөнххаан нар Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн “U15” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Бахрайн улсад үргэлжилж байна. Өчигдөр чөлөөт бөхийн хөвгүүдийн жингийн барилдаан болоход манай хоёр бөх хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, 57 кг-ын жинд Дархан-Уул аймаг, "Эрхэт Майнинг" компанийн тамирчин Мягмарсүрэнгийн Сумъяабазар, 75 кг-д Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Орхон аймгийн "Ирээдүйн одод" сургуулийн тамирчин Энхбатын Бямбадорж нар хүрэл медалиар энгэрээ мялааж шагналын тавцанд зогссон юм.

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тэгвэл 38 кг-д Б.Анартулга, 41 кг-д У.Буянхишиг, 44 кг-д А.Мөнхтөгс, 48 кг-д М.Аманбек нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ. Сонирхуулахад, "U20" насны Азийн аваргад барилдах манай залуу бөхчүүд өнөөдөр Бахрайныг зорив.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 11:54

Баяр хүргэе

Зочин
Зочин
2022-07-05 11:54

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button