Энтертайнмент

Дуучин Рианна тэрбумтан болжээ

Дуучин Рианна тэрбумтан болжээ. Түүнийг АНУ-ын хамгийн залуу өөрийнхөө хүчээр баяжсан тэрбумтан болсон талаар хэвлэлүүд онцолж байна. “Self made milliarder” буюу өөрийн хүчээр баяжсан гэдэг ойлголт нь хэн нэгнээс өв хөрөнгө залгамжилж болон шилжүүлж авалгүй өөрийн хөдөлмөрөөр хөрөнгөө бий болгосон тэрбумтнуудыг хэлдэг бөгөөд олон нийтэд нэр хүндтэй байдаг аж.  

Рианна “Форбс” сэтгүүлээс гаргадаг өөрийн хүчээр хамгийн өндөр орлого олсон эмэгтэйчүүдийн жагсаалтад сүүлийн гурван жил дараалан дээгүүр бичигдэж, 34 насандаа ийнхүү тэрбумтан болсон байна. Сэтгүүлээс түүний хөрөнгийг 1.4 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Тэрээр АНУ-ын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаатад 21 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Мөн тэрбумтан эмэгтэйчүүдээсээ хамгийн залуу нь гэдгийг энэ талаар мэдээлсэн Hypebeast цахим хуудас онцлов.  

Дуучин бүсгүй дуу хөгжмөөс гадна гоо сайхны Fenty Beauty, Fenty Skin, дотуур хувцасны Savage X Fenty брэндээс орлого олдог юм.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button