Нийгмийн

Эмээлтэд байрлах MDCP компанийн махны үйлдвэрт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Прокурорын байгууллагын онцлох ажлуудын талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир, УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг энэ үеэр мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ оны эхний хагас жилийн байдлаар Зөрчлийн хэрэг 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, хүүхдийн эрх зөрчих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль зөрчих зөрчил хамгийн ихээр өссөн. Үүнээс зам тээврийн хөдөлгөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оролцсон зөрчил зонхилж байна.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу эмээлтэд байрлах "MDCP" компанийн махны үйлдвэртэй холбоотой зөрчил, гэмт хэргийг шалгаад тус хэргийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 3.1 хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох байгууллагад шилжүүлсэн. Энэ хэрэгт одоогоор хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button