
Өнгөрсөн жил Хүй долоон худагт болсон барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн. Тус барилдаанд цол олгох асуудал өнөөг хүртэл олны анхаарлын төвд байгаа.
УИХ-ын нэр бүхий гишүүд дээрх барилдаанд цол олгох хуулийн төсөл санаачилсан ч дэмжигдээгүй. Тэгвэл МҮБХ-ноос 2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэрийг гаргалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.