НИЙГЭМ

С.Шаравдорж: МСНЭ-ийн их хурал дүрмээ зөрчсөн

Сэтгүүлч С.Шаравдорж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

С.Шаравдорж  “Өчигдөр буюу 2022 оны долдугаар сарын 6-нд МСНЭ-ийн XVIII их хурал болж өнгөрлөө. Энэ их хурал нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй талаар миний бие өмнө нь мэдээлэл хийж байсан. МСНЭ-ийн XVIII их хуралд дүрмээ зөрчсөн, хууль бус хурал болсон гэдгийг баримтуудаар нотлогдож байна.

2018 оны хоёрдугаар сарын 8-нд болсон их хурал дүрмээ зөрчсөн гэж үзээд миний бие шүүхэд хандсан. Ингээд гурван жил үргэлжилсний эцэст давж заалдах шатны шүүхийн магадлал гарч   хурлын сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан" гэлээ.

Мөн тэрбээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуулийн дагуу авч болох хамгийн сүүлийн арга хэмжээ буюу МСНЭ-ийн 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн /өчигдрийн/ их хурлын шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан” гэж мэдээлэв.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button