НийгмийнНийгэм мэдээ

Сэтгүүл зүйн мэргэжлийн холбоод Эрүүгийн хуульд "гүтгэх" заалтыг нэмэлтээр оруулахыг эсэргүүцэн шаардлага гаргав

Эрүүгийн хуулийн 13.14 буюу "худал мэдээлэл тараах" гэсэн зүйл нь Үндсэн хуулиар олгосон иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хязгаарлаж байгаа тухай ҮХЦ-ийн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийг УИХ хүлээн авснаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж буй.

Тэгвэл өнөөдөр Эрүүгийн хуулийг ҮХЦ-ийн дүгнэлтэд нийцүүлэн үндсэн зорилгноос хэтийдэн "гүтгэх" гэмт хэрэг гэх шинэ нэмэлт оруулж ирж байгааг эсэргүүцэн МСНЭ, Өдөр тутмын сонинуудын холбоо зэрэг сэтгүүл зүйн салбарын 10 орчим мэргэжлийн холбоодоос шаардлага гаргав.

Ажлын хэсгээс "13.14"-т гурваас дөрвөн гэмт хэргийн агуулга хамруулан бичсэн байсан. Иймд тус зүлийг бүхэлд хасаж, уг агуулга доторх "гүтгэх" гэмт хэргийг салган шинээр хуульд тусгах зохицуулалт хуулийн төсөлд оруулаад байгаа талаар мэдээлсэн. Мөн өнөөдөр 14:00 цагаас болох ХЗБХ-ны хуралдаанаар тус нэмэлтийг дэмжих эсэх санал хураалтыг явуулахаар товлоод байгаа юм.

Мэдэгдэлд,

Ажлын хэсгээс "гүтгэх гэмт хэргийг хуулийн төсөлд томъёолон оруулж байгааг дэмжих эсэхийг ХЗБХ-ын 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанар хэлэлцэх гэж байна. Хүний нэр төр, алдар хүндийг хуулийн зохицууулалтын цаана улс төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд чөлөөт хэвлэлийн дуу хоолойг олноор хоморголох, залхаан цээрлүүлэх, айдас болгоомжлолоор удирдан агуулгын хяналт тогтох санаархлаа хэрэгжүүлэ ирснийг статистик судалгаа харуулж байгаа болно.

Хуульд нэмэлт оруулах нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан процессын дагуу тусад нь хуулийн төсөл өргөн мэдүүлж, олон нийтээр хэлэлцүүлэх, дагалдах судалгаа хийх шаардлагатайг сануулж эл үйлдлээ нэн даруй залруулахыг шаардаж байна гэжээ

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button