НийгмийнНийгэм мэдээ

МСНЭ-ээс мэдэгдэл гаргаснаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ахин хойшилж болзошгүй нөхцөл үүсэв

МСНЭ-ээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ХЗБХ-оор хэлэлцүүлэхийг эсэргүүцэн мэдэгдэл гаргалаа. Тус хуулийн төслийг Эрүүгийн хуулийн 13.14 дэх "худал мэдээлэл тараах..." гэсэн заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байгаа тухай Цэцийн дүгнэлтийг УИХ-аас хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан бөгөөд өнөөдөр эхний хэлэлцүүлгийг хийхээр товлоод байгаа юм.

Мэдэгдэлд "Эрүүгийн хуульд өөрчлөлт хийх явцдаа хуульд нэмэлт оруулах байдлаар шинээр "гүтгэх" гэмт хэргийг төсөлд тусгасан. Энэ нь хуулийг ҮХЦ-ийн дүгнэлтэд нийцүүлэн өөрчлөх үндсэн зорилгоос хэтийдэн шинэ нэмэлтийг оруулахаар хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан процессын дагуу тусад нь хуулийн төсөл өргөн мэдүүлж, олон нийтээр хэлэлцүүлэх, дагалдах судалгаа хийх, өргөн мэдүүлэх шаардлагатайг сануулж хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна" гэжээ.

Мөн хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах хуулийн зохицуулалтын цаана улс төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилох, урт хугацааны мөрдөн шалгах ажиллагаагаар далимдуулан сэтгүүлчдийг олноор нь хоморголох, залхаан цээрлүүлэх, айдас болгоомжлолоор удирдан агуулгын хяналт тогтоох санаархлаа хэрэгжүүлж ирснийг статистик судалгаа харуулж байгааг тэмдэглэжээ.

Эргэн сануулахад, өнөрсөн долоо хоногт тус хуулийн төслийг ХЗБХ-оор хэлэлцэх товтой байсан ч МСНЭ-ээс дахин нягталж үзэх, салбарынхнаараа хэлэлцүүлэх санал ирүүлсэн тул хойшлуулсан юм. Тэгвэл ийн өнөөдөр ч мөн хэлэлцэх асуудлыг цуцалж мэдэхээр нөхцөл үүслээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button