НИЙГЭМНийгэм мэдээ
МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгох их хурал 63,8 хувийн ирцтэй эхэллээ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XIX дүгээр их хурал 63,8 хувийн ирцтэй Хүүхдийн ордонд эхэллээ. МСНЭ-ийн дүрмийн дагуу өмнөх ерөнхийлөгчийн болон удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа. Тиймээс өнөөдрийн их хурлаар МСНЭ-ийн ерөнхийлөгч, удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийг сонгох юм.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ сэтгүүлч З.Боргилмаа, Л.Нинжжамц, Э.Дагиймаа нар нь 2026 оны 06 дугаар сарын 17 өдөр МСНЭ-ийн ажлын албанд ирүүлсэн бөгөөд хүсэлт баталгаажсан. Тиймээс дээрх гурван хүнээс МСНЭ-ийн шинэ ерөнхийлөгч тодорно.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.