УЛС ТӨР

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ХЗБХ-оор хэлэлцэхийг хойшлуулав

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэвлэл мэдээллийн салбарынхнаар хэлэлцүүлж, нэгдсэн санал, дүгнэлт тусгах нь зүйтэй гэж тул үзсэн ХЗБХ-оор хэлэлцэхийг хойшлууллаа. Уг хуулийн төслийг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлтэй холбоотой ҮХЦ-ийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг  УИХ-аас хүлээн авсантай холбогдуулан боловсруулж буй.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин "Хуулийн төслийн хүрээнд хамгийн их эрх ашиг нь хөндөгдөж буй бүлэг бол хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой агуулга буюу сэтгүүлчид. Тиймээс МСНЭ-ээс дахин нягталж үзэх, салбарынхнаараа хэлэлцүүлэх шаардлагатай байна гэсэн. Иймд байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна" гэлээ. Уг саналыг 56,3 хувиар дэмжив.

Эргэн сануулахад, ҮХЦ дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан...” гэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа эсэх маргааныг хэлэлцэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн,

Харин Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх…” эрх чөлөөтэй, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчөөгүй гэж үзсэн.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button