Улс төрийн мэдээ

Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.09.09/-ийн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Үндсэн хуулиар хамгаалсан иргэний хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах, бүтээлийн үр шимийг хүртэх эрхийг зөрчсөн гэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Байнгын хорооны гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж, асуулт асууж хариулт авсан юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button