НийгмийнНийгэм мэдээ

ХЗБХ: 2025 онд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг 31 бүртгэгджээ

Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэв. Тайланд дурдсанаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12-р зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тоо 2024 онд 29 байсан бол өнгөрсөн онд 31 болж өсжээ. 2025 онд 24 эрүүгийн хэрэг бүртгэлийг  хааж, таван  хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, 5 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж , долоон хэргийн нотлох баримтыг бүрдүүлж шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн цагдаагийн байгууллагын албан хаагчид холбогддог, мөрдөгчийн өрөө, цагдаагийн байгууллагуудын байр зэрэг газарт эрүү шүүлт явагддаг гэжээ.

ХҮЭК-ын гишүүн Я.Цэлмэн: Эрүүдэн шүүлтийн эсрэг үндэсний ажиллагаа эхэлж байх үед 2022 хүртэлх дөрвөн жилийн судалгааны дүнгээр нийт 500 гомдол, мэдээлэл ирснээс гурван хэрэг шийдвэрлэгдэж байсан. Гэмт хэргийн тоо өсөж байгаа нь иргэд эрүү шүүлтийн талаар мэддэг болсон, чиглэсэн мөрдөгч, прокурорын чадавх нэмэгдсэнтэй холбоотой байж болно. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хандсан, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаар өргөдөл, гомдол 230, энэ жил 61 ирснийг хариуцсан шилжүүлж шалгуулсан" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хууль сахиулах байгууллагууд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдээд байгааг анхаарах хэрэгтэй. 21-р зуунд хүний эрх зөрчигдөөд байж болохгүй. ХҮЭК шүдгүй арслан шиг байна. Зөвхөн зөвлөмж, санал  хүргүүлдэг.  Хариуцлага тооцох эрх мэдэл байхгүй. Хариуцлагыг чангаруулах асуудлыг ХЗДХЯ, байнгын хороотой хамтарч ажилла гэсэн юм.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба эсвэл мөрдөх албаны тогтолцоо руу орох хэрэгтэй.  Цагдаагийн байгууллагаас эхлээд улстөржсөн томилгоо хийж байна. Ийм байхад эрүү шүүлтээс салахгүй. Монголын цагдаалд боловсон хүчин дутаагүй шүү. Цагдаа, хууль сахиулах алба нэвширтлээ илжирчхээд байхад хэн дуугарсан юм. Хууль сахиулах албаны реформыг зайлшгүй хийх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ял хариуцлагын асуудалд анхаарах хэрэгтэй байна. Манайд хэргийн оролцогчдыг айлгаж гарын үсэг зуруулаад, хэргийн материал хамгаалж байгаа. Бусад оронд үүний эсрэг байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button