НИЙГЭМСПОРТ

Улсын заан Д.Лхагвасүрэн 78 насандаа наадамд зодоглолоо

Уран хурц дайчин барилдаанаа монгол түмний бахархлыг түрүүлж явсан хүчтэн, улсын заан Д.Лхагвасүрэн энэ жил улсын наадамд барилдан, наадамчин олноо баярлууллаа.

Булган аймгийн Могод сумын харьяат тэрбээр 1944 онд төрсөн. 78 насандаа улсын наадамд зодоглоно гэдэг бахархахгүй байхын аргагүй үйл явдал. Д.Лхагвасүрэн заан нэгийн даваанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх А.Чандмань-Эрдэнэтэй барилдалгүй тахим буулгалаа.

Улмаар барилдааны дараа төрийн есөн хөлт цагаан тугнаасаа адис авлаа. Залуу бөх А.Чандмань-Эрдэнэ Д.Лхагвасүрэн зааны зүүн мөрнөөс адис авч, хүндэтгэл үзүүлнэ лээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button