
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын гурвын даваа хэдхэн мөчийн дараа эхлэх гэж байна.
Наадмаас улсын цол хүртэх хамгийн өндөр магадлалтай байгаа тува бөхчүүдийн нэг нь Карасал Цэдэн-Очир. Тува улсын арслан тэрбээр хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж, сумын заан болсон. Улсын наадмын нэгийн даваанд улсын начин Ду.Батбаярыг, хоёрын даваанд улсын гарьд Д.Рагчааг даваад буй.

Гурвын даваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат бөх, улсын заан Д.Одбаяр Карасал Цэдэн-Очирыг амлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.