СПОРТ

М.Ариунболд: Төр засаг нь морьдоо эрлийз, монголоор ялгахыг хүсэхгүй байна

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны нарийн бичгийн дарга М.Ариунболд "Айргийн тавд дандаа эрлийзүүд орж, монгол морь уралдсангүй" хэмээн ярьж байна.

Тэрбээр "Наадам гэдэг бол 2000-3000 жилийн түүхтэй. Гэтэл эрлийз адуу уралдаж байгаа асуудлыг ярьсаар ирлээ. Өнөөдөр ардын хувьсгалын 100 жилийнхээ ойгоор хүсэж, хүлээж, зорьж ирлээ.

Гэвч өнөөдөр эрлийз морьдын уралдаанд уралддаг морьд монгол ангилалд уралдаж байна. Хууль дүрэм, ёсзүй, жудаг гэдэг зүйл алга болсон байна гэж харж байна.

Сая хууль баталж байхад монгол адуу, эрлийз адууг зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж болохгүй, үйлдвэрлэг байдлаа харах ёстой гэсэн шийдлийг хөдөө аж ахуйн яамнаас олон хэлсэн. Гэтэл Засгийн газар зөвхөн сэрвээ хэмжинэ гэж шийдсэн.

Сэрвээг лазердаж хэмжинэ гээд байсан. Тэгж хэмжсэнгүй. Эрлийз монголоо ялгахыг хүсэхгүй байна. Төр засаг нь монгол адуугаа тусад нь уралдуулъя гэж бодохгүй байна. Үндэсний их баяр наадмаараа морио уралдуулж чадахгүй байдалтай байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-12 12:35

Бөх морь хоёроо больчихгүй юу даа. Ганц ч асууд�##� шийдэж чадахгүй арчаагүй төр засаг гэж.

Зочин
Зочин
2022-07-12 16:29

Үйлдвэрлэг байхдаа яахав дээ, сэтгүүлч гуай

Иргэн
Иргэн
2022-07-12 17:28

Хэл амтай хэрүүлчдээс хулчийж байдаг юмуу хаашаа юм. Монгол ёс заншлаа худ�##�дагсдыг эрлийз морь ур�##�дуулагсдыг тэнгэр ниргэж үйлийн үрийг нь өөрсдөд нь үүрүүлж л таараа

Холбоотой мэдээ

Back to top button