
Улсын наадмын дөрвийн даваа дууслаа. Энэ даваанд улсын харцага Ө.Даваабаатар аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэтэй барилдсан. МҮБХ-ноос батласан шинэ дүрмийн дагуу идэвхгүй барилдсан гэж үзэн Ц.Цогт-Эрдэнийг хассан. Шинэ дүрэмд сэтгэл дундуур буйгаа Ц.Цогт-Эрдэнэ илэрхийлэв.
Тэрбээр “Уг нь Даваабаатар харцагаас илүү идэвхтэй, явж барилдсан юм. Гэтэл хөлийн цэцийн шийдвэрээр хасагдчихлаа. Харамсалтай байна. Хөлийн цэцэд санал, бодлоо хэллээ.
Хэдхэн бөх үзэмжээр ингэж хандан, бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийн салхинд хийсгэн, амжилтаар хохироож буй харамсалтай байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг л нийцэхгүй дүрэм батлах юм аа МҮБХ нд ямар хачин хүмүүс байгаад байна
Шинэ дүрэм нь зүгээр ч юм уу
Энэ жилийн наадам ямар их асууд�##�тай болж бна.
Ааахааха аашна биз өлбийгөөд барилдахгүйл байсан байж