Нийгмийн
Сэлэнгэ аймгийн уяач Б.Болдбаатарын хээр даага түрүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан боллоо.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага түрүүлж, түмэн олныг баясгалаа. Хээр даагыг 13 настай, Д.Төгөлдөр гэдэг хүү унажээ.
- Аман хүзүүд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ж.Энхжаргалын хүрэн даага
- Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар даага
- Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат П.Даваанямын хээр даага
- Айргийн тавт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.