НИЙГЭМСПОРТ

Л.Лха-Очир Монгол Улсын харцага боллоо

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.

Завхан аймгийн Алдархаан сумын харьяат бөх, улсын начин Л.Лха-Очир зургаагийн даваанд шинээр улсын начин болсон Х.Оргилболдыг давсан. Улмаар долоогийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсөд өвдөг шороодлоо. Ингэснээр Л.Лха-Очир улсын харцага боллоо.

Өнөө жил Завхан аймгийн Алдархаан сумын 100 жилийн ой тохиож буй. Л.Лха-Очир улсын харцага болж, нутгийн зон олондоо түүхт ойн бэлэг барьлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button