НИЙГЭМ

МЭДРЭМЖЭЭ ШЭЙРЛЭЕ: Аян замд чихийг тань "тэвэрч" хань болж мэдэх дуунууд

Дуу, хөгжимд хэн нэгэнтэй ярилцалгүй бөглүү яваа цээжийг хэдэнтээ тэвэрч, онгичих хүч бий. Машиныхаа цонхыг нээчхээд, хөгжмөө тултал чангалах, дагаж дуулах..., хэн нэгнийг бодох..., инээмсэглэх. Ертөнц уудам, хүмүүс эгэлгүй гэдгийг зарим нь, хорвоо гутмаар, хүмүүс зугтмаар муухай гэдгийг зарим дуу "шивнэнэ". Зарим дуу нь таньтай ярилцана. Зарим нь өөртэй тань ярилцуулна.

Зүгээр л өөрийн сонголтоор хол замд хань болох, мэдрэмжийг тань хөглөх тийм дуунуудыг санал болголоо. Сэтгэл санаа, сонсож буй цаг хугацаатай тань зохирохгүй ч байж мэдэх юм.

НЭГ. Аав, ээжийнхээ нутгаар буугаад мордохдоо сонсоод үзээрэй.

ХОЁР. Учирсан атлаа хагацсан хэн бүхний сонсох дуу. Цээжин дээрээ гараа тавиад сонсоод үзээрэй. Санах гэдэг чинь сайхан үйл.

ГУРАВ. Гоё аялгуутай дуу. Машиныхаа цонхыг нээгээд гараа гаргаад, нүдээ ань.

ДӨРӨВ. Цээж бөглүү. Мартана хэмээн өөрөө, өөртөө өгсөн худал амлалтаа үнэн гэж итгүүлэхэдээ сонсдог дуу... Хүний бодол ч бас ч ээддэг юм шүү.

ТАВ. Өнгөтэй дуу. Чих рүү өнгө, өнгийн будаг цацаад ч буй юм шиг.

ЗУРГАА. Тавилан...

ДОЛОО. Үнэн үгээр чихээр балбуул. Амьдрал угаасаа асуудалтай.

НАЙМ. Бас л машиныхаа цонхыг нээгээд сонсох дууны нэг. Өөр ертөнцөд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг...

ЕС. Хэн нэгэнтээ хамт байгаа ч хүн сэтгэл зүрхэндээ цор ганцаараа л байдаг. Түүнийгээ мэдрэх үедээ сонсдог. Бас амьдралд бүрэлдээгүй хайр сэтгэлээ, сэтгэлт хүнээ бодож сонсдог. Амьдралын хэвлийд бүрэлдээгүй бидний хайр...

Та ч гэсэн сэтгэлээс тань алсад суугаа тэр хүнээ бодох үедээ сонсоод үзээрэй.

АРАВ. Хүн өөрийгөө бүтээдэг гэдэг үгтэй 100 хувь санал нийлдэггүй юм. Биднийг хэн нэгэн бүтээлцэж л байдаг. Бид хүмүүсийн дотор өөр, өөрөөр бодогдож, өөр, өөрөөр харагддаг. Түүнийг яруугаар илэрхийлсэн дуу.

АРВАН НЭГ. Салхи хүч мэдрэгдэм дуу. Хөдөөг зорьж буй бол заавал сонсоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 20, 2022 08:46

Шинэлэг хөөрхөн мэдрэмжтэй мэдээлэл оруулсан байна шүү. Нээрээ л аял�##� зуга�##�ганы цаг болооод хөдөө гадаа явангуут дуу хайж эхэлдэг.

Зочин
Зочин
7 сар 20, 2022 08:47

Bayrlalaaa orchin veiiin sodon duunuud baih chin. Ingej ontsloood tawiad baiwal ymar duu mood bolj bgaag medeeed zgr l ym bn

Зочин
Зочин
7 сар 20, 2022 08:48

Хөөрхөн санагдав.

Зочин
Зочин
7 сар 23, 2022 13:21

Шаргын Говийн давхарласан ялаа гоё дуу шүү.

Холбоотой мэдээ

Back to top button